Та тослог арьстай бол…..
Тослогийн булчирхайг хэт идэвхтэй ажиллахад гормоны өөрчлөлт, чийгшил, халуун уур амьсгал, бүр ширүүн угаалт ч нөлөөлдөг. Тослогийн булчирхайн гол үүрэг бол арьсыг цаанаас нь чийгшүүлж, эрүүл байлгах явдал. Харин хэт их тослог ялгаруулаад эхэлвэл батга, үрэвсэл үүсдэг. Гэвч тослогжилтыг арилгана гээд тослогийн эсрэг хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Ингэх юм бол бидний бие алдсан тосоо нөхөхийн тулд өмнөхөөсөө ч илүү тос ялгаруулж эхэлдэг. Тиймээс ийм арьстай хүмүүс тэнцвэртэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Тослогжилт бол дотроос хамаарах зүйл учраас, гадна талаас хэрэглэх бүтээгдэхүүнүүд төдийлөн үр ашгаа өгөхгүй байх нь бий.
1. Тослог арьсны цэвэрлэгээ
Тослог арьс нь зузаан, нүхжилт ихтэй гялалзсан байх бөгөөд бохирдох, батга, нөсөө, толбо гарах нь амархан байдаг ч үрчлээс үүсэх нь бага байдаг.
– Гүн цэвэрлэгч хөөс – Deep cleansing foam
Орой болгон нүүрний будаг болон арьсны бохирдлоо сайтар арилгахын тулд хөөсөөр угаах хэрэгтэй.
– Гүн цэвэрлэгч саван- Deep cleansing soap
Тослог арьсыг хоногт хоёроос доошгүй удаа савангаар угаана. Халуун бүлээн усаар угаасны дараа хүйтэн усаар зайлж байх ёстой.
– Нүүр цэвэрлэгч лосьон – Gleansing lotion
Лосьон нь хүчиллэг шинж чанартай байдаг. Лосьон нь ихэнхдээ спиртийн найрлагатай байдаг.
– Цэвэрлэгч гель – GEL cleanser
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Батга, үрэвсэлтэй арьсанд:
Тосон цэвэрлэгч – Clear cleansing cream
Орой бүр бохирдсон арьсанд массаж хийх маягаар түрхэж, хөвөнгөөр арчиж авна. Батга, үрэвслийг хатааж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.
– Нүүрний саван – Clear wash foam
Тослог ихтэй, батга, үрэвсэлтэй арьсны саванг өглөө, оройд хэрэглэнэ. Тослог арьсны тослогийн хэмжээг тогтворжуулж, батга, үрэвслийг хатаана.
No comments:
Post a Comment