Хөмсөг ургуулах шидэт жор
Лимон
Лимон нь С болон В витаминаар баялаг. Тиймээс хөмсөгний ургалтад хэрэгтэй бүхий л амин дэмийг өөртөө шингээсэн байна. Лимоны шүүсийг хөмсгөндөө түрхэж, 15-20 минут болгосны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Мөн 1 зүсэм лимоны шүүсэнд ¼ халбага кокосны тос нэмээд, үдэш унтахынхаа өмнө хөвөнд шингээгээд арчиж байвал үр дүнгээ түргэн өгдөг байна. Бэлдсэн уусмалаа харанхуй, сэрүүн газар тавих хэрэгтэй.
Сүү
Сүүнд агуулагдах кальци, эрдэс бодис нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Жижиг аяганд багахан сүү хийж, түүнийгээ хөвөнд шингээгээд, ойрхон ойрхон арчиж өгөх хэрэгтэй. Зөвхөн хөмсөг гэлтгүй, нүүрээ ч гэсэн арчвал, арьсыг цайруулж, өнгөлөг болгодог.
Сормуусаа самнах
Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.
Өндөг
Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд наалдуулан, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.
Ногоон цай
Ногоон цай нь сормуусыг өтгөн, урт ургуулахад тустай байдаг. Тиймээс хөвөнд багаханыг шингээж, сормуусаа арчих хэрэгтэй. 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. 7 хоногт 3-4 удаа хийх боломжтой.
No comments:
Post a Comment