Эмэгтэй хүний бахархал болсон хумсаа хэрхэн арчлах вэ?
Хумсаа хэрхэн будах вэ? Хумсыг 3 үйлдлээр будвал илүү цэвэрхэн болдог. Эхлээд голын хэсгийг, дараа нь 2 захаар нь гадагш чиглүүлэн будна. Арьсандаа хүргэсэн бол будаг арилгагчийг ашиглаж арилгана. Эвгүй будвал засах гэлгүй бүгдийг нь арилгаад шинээр будна. Орой бүр хамгаалалтын өнгөгүй будаг түрхээд байвал хумсны будаг удаан хадгалагдана. Хумсаа уруулын будагтайгаа адил өнгөөр буддаг. Сайн будаг түргэн хатаж, толигор, гялалзсан, удаан тогтдог гадаргуу үүсгэнэ.
Xарин тєв буюу завсрын єнгєєр буддаг, мєн уруулын будгаа хувцасны єнгєтэйгээ зохицуулдаг бол тухайн эмэгтэйн сонгох чадвар сайтайг харуулдаг.
Хумс янзлахад дараах багаж хэрэгтэй:
![]() |

• Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арипгаж гараа сайтар угаа
• Хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Ерөнхийдөө өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс л бүх төрлийн алганд тохирдог. Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурайдах бөгөөд нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.
Шарласан хумсыг цайруулахдаа:
• Хумсны завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.
Эрүүл хумстай байхыг хүсвэл:
А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.
Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.
Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /эмийн санд зардаг/, гурван дусал иод, таван дусал нимбэгний шүүсийг хийгээрэй
Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.
Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /эмийн санд зардаг/, гурван дусал иод, таван дусал нимбэгний шүүсийг хийгээрэй
• Амьдралынхаа туршид бид 4 м орчим хумсыг авч хаядаг гэвэл та итгэх үү?
• Гарын хумс хөлийн хумснаас 0.5 дахин хурдан ургадаг гэнэ.
• Хумс хоногт 0.15 мм-ийн хурдтай ургадаг бөгөөд гарын хумс 3 сар тутамд, хөлийнх 4.5 сар тутамд шинэчлэгдэн төлждөг байна.
• Хүйтний улирлаас илүү дулааны улиралд хумс илүү эрчимтэй ургадаг ажээ.
• Түүнчлэн, эмэгтэй хүний хумс амьдралынх нь туршид 5200 орчим удаа солигдож, нөхөн төлжсөн байдаг гэнэ
No comments:
Post a Comment