Monday, May 8, 2017

Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй сайхан хөмсөг, сормуус билээ. Гэвч бид түүндээ төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс ч бид та бүхэндээ бусдын харц унаж, атаархам урт өтгөн сормуус, хөмсөгтэй болгох нууц жорыг хүргэж байна.

Хөмсөг ургуулах шидэт  жор

 Лимон
Лимон нь С болон В витаминаар баялаг. Тиймээс хөмсөгний ургалтад хэрэгтэй бүхий л амин дэмийг өөртөө шингээсэн байна. Лимоны шүүсийг хөмсгөндөө түрхэж, 15-20 минут болгосны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Мөн 1 зүсэм лимоны шүүсэнд ¼ халбага кокосны тос  нэмээд,  үдэш унтахынхаа өмнө хөвөнд шингээгээд арчиж байвал үр дүнгээ түргэн өгдөг байна. Бэлдсэн уусмалаа харанхуй, сэрүүн газар тавих хэрэгтэй.
Сүү
Сүүнд агуулагдах кальци, эрдэс бодис нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Жижиг аяганд багахан сүү хийж, түүнийгээ хөвөнд шингээгээд, ойрхон ойрхон арчиж өгөх хэрэгтэй. Зөвхөн хөмсөг гэлтгүй, нүүрээ ч гэсэн арчвал, арьсыг цайруулж, өнгөлөг болгодог. 



Сормуусаа самнах
Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.
Өндөг
Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд наалдуулан, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.
 Ногоон цай
Ногоон цай нь сормуусыг өтгөн, урт ургуулахад тустай байдаг. Тиймээс хөвөнд багаханыг шингээж, сормуусаа арчих хэрэгтэй. 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. 7 хоногт 3-4 удаа хийх боломжтой.





                                  Хуурай арьсны  зөвөлгөө
     Арьсны хэв шинж буюу төрөл

Ердийн арьс:

Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс

Хуурай арьс:

Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс

Тослог арьс:

Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан

Холимог арьс:

Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Эмзэг мэдрэмтгий арьс:

Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн

1. Хуурай арьсны цэвэрлэгээ


 – Гуужуулагч гель – FEELING GEL
Цэвэр арьсан дээрээ жигд тараан хурууныхаа үзүүрээр үрж угааж хэрэглэнэ. Үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
 – Цэвэрлэгч тос – CLEANSING CREAM
Нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацаанд массаж хийсний дараа угаана. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
 – Тосон цэвэрлэгч – СLEANCING OIL
Хэрэглэхээсээ өмнө сэгсэрнэ. Хурууныхаа өндгөөр массаж хийн будгаа хайлуулж, хөвөнгөөр арчиж арилгана.
 – Шингэн саван – CLEANSING GEL
Хуурай арьсанд зориулсан нүүрний шингэн саван. Арьсанд чийгшил өгч, дахин хуурайшихаас сэргийлнэ.
Дээрх цэвэрлэгчүүдээс өөрт тохирох цэвэрлэгчийг сонгон арьсаа гэрийн нөхцөлд маш сайн тогтмол цэвэрлэх нь эрүүл, торгомсог, уян зөөлөн арьстай байх нөхцлийг бүрдүүлдэг.

2. Хуурай арьсыг чийгшүүлэх

Хуурай арьсыг тохирох цэвэрлэгчээр сайтар цэвэрлэсний дараа чийгшүүлэх үе шат эхэлнэ.
 – Тамиржуулагч шингэн – TONIC
Арьсны өнгөн давхрагын бохирдлыг арилгахаас гадна хамгаалах, тамиржуулах, зөөлрүүлэх, амраах, сэргээх үйлчилгээтэй.
 – Чийгшүүлэх ампул– AMPOULE
Өндөр чийгшүүлэх концентрат агуулсан тул арьсны уян хатан чанар ба өнгийг сайжруулдаг. Мөн цочирсон арьсыг тайвшруулж амраана.
 – Чийгшүүлэгч ийлдэс– ESSENCE
Нүүр, хүзүү, хүзүүний нугалааны арьсыг татаж , маш сайн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсыг гэрэлтүүлдэг.
 – Чийгшүүлэгч тос– HYDRATING CREAM
Арьсанд удаан хугацаагаар чийг өгч, өдрийн турш арьсыг зөөлөн, өнгөлөг байлгана.
 – Чийгшүүлэгч маск – HYDRATING MASK
Арьсанд чийг өгч, арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна


Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй сайхан хөмсөг, сормуус билээ. Гэвч бид түүндээ төдийлөн сэ...